“Бөхбат” ХХК нь 1994 онд байгуулагдаж, худалдаа, үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарт тасралтгүй хөгжиж ирсэн үндэсний компани юм.
“Бөхбат” ХХК нь 1994 онд үүсгэн байгуулагдаж, гадаад худалдаа, экспортын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Анхны жилүүдээсээ тогтвортой өсөлтийг эрхэмлэн ажиллаж, 1996 онд бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэн худалдаа, үйлчилгээний салбарт нэвтэрч, “Маргад” худалдаа, үйлчилгээний төвийн барилгын ажлыг эхлүүлсэн нь компанийн хөгжлийн чухал үе шат болсон юм. Уг төсөл 1998 онд амжилттай ашиглалтад орсноор компанийн суурь бат бөх тавигдсан.
Үүнээс хойш “Бөхбат” ХХК үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж, зочид буудал, ресторан, худалдаа, үйлчилгээ болон үл хөдлөх хөрөнгийн түрээсийн чиглэлээр олон талт бизнесийг амжилттай хөгжүүлж ирсэн. 2000-аад оноос барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж дараах төслүүдийг хэрэгжүүлсэн:
“Өндөр Дэнж” орон сууц, худалдааны төвийн цогцолбор
“Соёмбо” орон сууцны хотхон
“Түшээ гүн” орон сууцны хотхон
2018 оноос 30,000 м² талбай бүхий “FOOD CITY” худалдаа, үйлчилгээний цогцолборыг бүтээн байгуулж, 2021 онд ашиглалтад оруулсан.Сүүлийн жилүүдэд тоглоомын төв, ресторан, спорт баар, амралт чөлөөт цагийн үйлчилгээнүүдийг хөгжүүлж байна.