Компанийн танилцуулга

“Бөхбат” ХХК-ийг үүсгэн байгуулагч нь анх 1992 оноос экспорт, импортын бизнес эрхэлж 1995 онд “Хар Аргалант” ХХК байгуулсан байдаг. Гурван жилийн дараа буюу 1998 онд компанийн нэрээ “Бөхбат” ХХК болгож өөрчилсөн.

Манай компани гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5-р хороонд өөрийн “Маргад” үйлчилгээний төвийг барьсанаар бидний үйл ажиллагаа улам өргөжиж, 2002 онд барилгын салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Өнөөдрийг хүртэл барилгын салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж худалдаа үйлчилгээний төв, орон сууцны чиглэлээр Монгол улсын барилгын салбарт багагүй хувь нэмэр оруулаад байна.

Бид 2018 оноос эхлэн худалдаа үйлчилгээний салбарт шинэ дэвшлийг хийх зорилгоор Хан Уул дүүрэгт Яармагийн зам дагуу “Food City” хайпермаркет буюу худалдааны төвийн төслийг хэрэгжүүлээд байна.

Компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэл

Компани дараах үндсэн чиглэлд үйл ажиллагаа явуулна. Үүнд:

  1. Монгол улсын барилга байгууламж, барилгын материал худалдаа
  2. Үл хөдлөх, орон сууц барих
  3. Экспорт, импорт, гадаад худалдаа
  4. Тариалан, мал аж ахуй, хүнсний салбарт
  5. Үйлдвэрлэл эрхлэх

Бидний эрхэм зорилго

Бид хэрэглэгчдийнхээ аюулгүй байдал тав тухыг эрхэмлэн олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ, бөх бат үйлчилгээний байр, орон сууц, хаус барих, импорт экспортын бизнес эрхэлж улсынхаа хөгжил эдийн засгийг дэмжихийг нэн түрүүнд эрхэм зорилгоо болгон ажилладаг.

Алсын хараа

Бид улсынхаа хөгжил, эдийн засагт том хувь нэмэр оруулж, олон улсын томоохон компани, үйлдвэр оруулж ирэх, цаашлаад бусад салбарлуу орох, олон улсын салбарт хүчээ сорих зорилготой ажиллаж байна.

Баримтлах зарчим

  1. Хэрэглэгчийн эрх ашгийг нэгдүгээрт тавих
  2. Чанарыг эрхэмлэх
  3. Шударга байх
  4. Байгаль орчинд ээлтэй байх
  5. Бизнесийн ёс зүйтэй байх
  6. Хувийн хариуцлагатай байх
  7. Хамтын ажлыг эрхэмлэх